Friday, December 11, 2009

Намрын зугаалга (19 Sep 09)



Пасторын багынхан хамтдаа нөхөрлөх юмсан гэж ярьсаар намар нэг юм боломж гарлаа. Гэтэл энэ намрын хамгийн хүйтэн өдөр болох цас бороо холилдсон тэгээд бас маш хүйтэн өдрийг тааруулан явлаа. Хүйтэрнэ гэдгийг мэдэж байсан боловч энэнээс өөр тохирмжтой завтай өдөр байсангүй. Хүмүүс гайхаж л байлаа. Гэвч тэр байгалийн бэрхшээл залуучуудад маань хамаагүй байлаа. Хүдрээ ирчихсэн явах өдөр нь дөхсөн байсан учраас яаралтай зохион байгуулах байлаа. Бид ч сайхан байлаа. Баахан ундаа, ус авсан чинь тэр ч ёстой хог болж халуун сүүтэй цай модонд оров.Очингуутаал хиамтай талх идээд тоглоомондоо орлоо. Зарим нэг хобитой нөхдүүд цаснаар гадаа сагс тоглон гутлаа шалба норгоод зуух тойруулан тавилаа. Бүгдээрээ эрчүүдийн гутал ямар нэг үнэр, танарын талаар бичих юм даанч алга байна. хи хи Манай жижигхэн модон байшин хүйтэн бас талбай багадаж байлаа. Бид зочидоо тухтай байлгах дулаахан, том байшинтай болох талаар ярьж, залбирч байгаа. Бурханд бас энэ талаараа санал болгосон Тэр шийдвэрээ хэзээ нэгэн цагт буулгана. Жижигхэн ч гэсэн зуслангийн байшинд маань манайхан ирэх дуртай. Welcome...

Хүлээгээч тэр үеийг, Түүний хүсэл биелтэл хүлээгээч
Эзэний хүсэл биелхэд бидэнд байгаа бүхийл зүйл
Хамгийн сайхнаар өөрчлөгдөнө Хүлээгээч...

Нэг мэдэхэд л явах цаг болж ямар хурдан өнгөрөвөө.
Пасторын багынхан үе үе нөхөрлөлийн сайхан цаг мөчүүдийг гаргаж байх болно. Тиймээ манайхан Амэн. Бид та нартаа хайртай шүү........

Thursday, December 10, 2009

9-р сарын 1


Аав хүүгээ дагуулаад, ээж охиноо дагуулаад тус тусын албанд нь хүргэж өгөхөөр явлаа. Энэрүүн маань их л баяртай байлаа. Шинэ даашинж, шаахайгаа өмсөөд цэцэрлэгийн нээлтийг анхааралтай нь аргагүй сонсож хүмүүсийн дарааллыг хүлээж чадахгүй ээжийгээ яаруулан догдолж байлаа. Энэ жилийн хичээл ийнхүү эхэллээ. Хүргэж, авах ажил эхэллээдээ аав ээжээ!!! Харин жижигхэн охин Сараана гэртээ ганцаараа. Ах, эгчийгээ хүлээнэ...
Тэдний маань ирээдүй Бурханы ивээлээр дүүрэн байх болтугай.

Бяцхан найр хийв. (25Aug09)


Оожоо ах Дууяа эгч 2 хэдхэн хоногийн аялал хийн Монголдоо ирэв. Одгоо, Мөөжиг пасторынхныг болон манай гэр бүлийг Зүүн салаад байдаг аавынхаа гэрт урив. Бид бүгд гэр бүлээрээ нийтдээ 6+5+4+3=18-лаа хорхог идэн айраг ууж дуулж хуурдан жинхэнэ Монгол маягын бяцхан найр хийлээ. Одгоо пастор дуу хуураараа бусдыгаа дагуулахгүй гэдгээн харуулав. Аав, ээжийн, амраг садангийн гээд бүр цэргийн дуу хүртэл дууллаа. Сэтгэл сэргэм сайхан байлаа. Бид ч өсөн үржиж өнөр өтгөн болсон байна лээ шүү. Хүүхдүүд маань хүртэл гадаа тоглоод хоорондоо нөхөрлөн сайхан цаг байлаа. Оожоо ахаа дахин уривал татгалзахгүй урилгын хүлээн авна шүү. Ирэх жилүүдэд ч бас ийм сайхан нөхөрлөлийн цагууд олон байгаасай. Тэр ерөөл бат оршигээ.