
Аав нь анхныхаа хүүхдэд нэр өгөхөөр ухаанаа уралдуулан байж нэрийг бодов. Хүүтэй эсвэл охинтой болохоо мэдэхгүй учраас 2 нэрийг сонгож төрөх өдрийг хүртэл аав, ээж 2 хэнд ч хэлэлгүй хэдэн сарыг хүлээлээ. Тэгээд ээж нилээн удаан өвдсөний эцэст бяцхан ханхүү Энхмөнхийн Нигүүн айлын ууган хүү болон мэндэллээ. Нигүүсэл гэдэг утгыг агуулан Нигүүн гэж товчиллоо.Аав, ээж 2 нь хүүдээ ямар их хайртай гээч!

No comments:
Post a Comment