Thursday, July 9, 2009

Сараана (Lily)


Төрөхөөс гараад жижигхэн охиноо тэврээд ортол Ээнээ маань гайхаж нүдээ бүлтийлгэн харж байснаа "...ээжээ энэ юу вэ" гэж асуун инээд хүргэв. Ээжийнх нь гэдсэн байсан чиний дүү гэж тайлбарлаж өглөө. Яагаад ч энэ удаад бид нэрний талаар бодож амжсангүй. Төрөөд хэд хонож байтал охиныгоо дуудахлаараа Ээнээ гэж дуудаад бас нэг Ээнээтэй болох шахав. Нэрний талаар хурдхан бодъё гээд Аав нь энэ удаад нэр өгөх эрхийг ээжид шилжүүлж Дуулал, Сургаалт үгс, Соломоны дууны дахин дахин уншсаар нэгэн нэрийг сонгон Энхмөнхийн Сараана хэмээн бага охиноо нэрлэлээ. Сараана (Lily) - үзэсгэлэнт сайхан сараана цэцэг мэт гэсэн утгыг агуулан аав, ээж нь ийнхүү өглөө.
Ах нь бага охин дүүгийнхээ жижигхэн гарыг байнга атгаж үнсэж үнэхээр их өхөөрдөн хайрладаг байлаа.
Аав, ээж, ах, эгч нь жижигхэн Сараанадаа үнэн голоосоо хайртай. Тиймээ

No comments:

Post a Comment